2012-03-06
Техник Технологийн Улсын XV олимпиадын дүн мэдээ

Улсын Техник Технологийн XV олимпиадын дүнгийн мэдээ

Техник технологийн улсын олимпиад нь Зохион бүтээлтийн төрөл, Дизайн, зураг зүйн төрлөөр, онол, дадлага, бүтээлийн хамгаалалт чиглэлээр  явагдсан ба тэмцээнд нийт 220 гаруй багш, сурагчид оролцлоо.

Дизайн, зураг зүйн төрөлд

Багш:

            1-р байр          Өвөрхангай аймгийн багш Ж.Алимаа “Алтан медаль”

            2-р байр          Дорноговь Сайншанд Б.Мөнхбат “Мөнгөн медаль”

            3-р байр          Улаанбаатар  Б.Дөл “Хүрэл медаль”

            Тусгай байр   Увс аймаг Улаангом П.Бат-Орших

            Тусгай байр  Архангай аймгийн М.Намжилсүрэн

Сурагч:

            1-р байр          Говь-Алтай, Х.Бадамсэрээжид “Алтан медаль”

            2-р байр          Хэнтий, Б.Лхамлхүндэв “Мөнгөн медаль”

            3-р байр          Орхон Б.Сумъяа “Хүрэл медаль”

            Тусгай байр   Улаанбаатар А.Арслан

            Тусгай байр   Улаанбаатар О.Мөнх-Оргил

Зохион бүтээгч төрөлд:

Эрэгтэй багш:

            1-р байр          Дундговь аймаг Д.Цэвээнжав

            2-р байр          Өмнөговь аймаг Ц.Болдсайхан

            3-р байр          Дорноговь аймаг Ц.Батбаяр

            Тусгай байр   Хэнтий аймаг С.Батсуурь

            Тусгай байр   Улаанбаатар Ц.Ганбат

Эмэгтэй багш:

            1-р байр          Говь-Алтай аймаг Ц.Одончимэг “Алтан медаль”

            2-р байр          Хэнтий аймаг Ш.Мөнхгэрэл “Мөнгөн медаль”

            3-р байр          Орхон аймаг Х.Мөнхнасан “Хүрэл медаль”

            Тусгай байр   Дорноговь аймаг Ө.Одбаяр

            Тусгай байр   Улаанбаатар  Д.Энхцэцэг

Зохион бүтээгч төрөлд:

Эрэгтэй сурагч:

            1-р байр          Улаанбаатар Г.Нямсүх

            2-р байр          Өвөрхангай аймаг Б.Лхагвасүрэн

            3-р байр          Увс аймаг Б.Энхбаяр

            Тусгай байр   Хэнтий аймаг О.Дарханбаяр

            Тусгай байр   Улаанбаатар М.Тэмүүлэй

Эмэгтэй сурагч:

            1-р байр          Хөвсгөл аймаг Д.Бадамханд

            2-р байр          Говь-Сүмбэр аймаг Э.Дашням

            3-р байр          Дархан-Уул аймаг О.Ганчимэг

            Тусгай байр   Дорноговь аймаг С.Цэцэгдарь

            Тусгай байр   Өвөрхангай аймаг Т.Даваачимэг нар амжилттай оролцсон эхний байр эзэлсэн ба аймаг бүрээс ирж оролцсон багш сурагчдын дундаас багийн амжилтаараа тэргүүлж багаараа

            1.Говь-Алтай аймаг “Шилжин явах цом”

            2.Өвөрхангай аймаг “Мөнгөн медаль”

            3.Дорноговь аймаг “Хүрэл медаль”   тус тус байр эзэлжээ.

 

Олимпиадыг зохион байгуулах хороо

 

2011-05-15нд

 

 

 

 

 

 

 

 

Техник Технологийн Улсын XV олимпиад

 

            ЕБС-ийн багш сурагчдын дунд зохиогддог улсын хэмжээний XV олимпиадыг уламжлалт ёсоор, БСШУЯ, Техник технологийн улсын олимпиадыг зохион байгуулах хороо хамтран 2011 оны 5 дугаар сарын 13-15 ны өдрүүдэд Дундговь аймагт амжилттай зохион байгууллаа.

            Техник технологийн олимпиад нь зохион бүтээх технологи, зурагзүйн багш нар болон сурагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг мэргэжлийн томоохон уралдаан бөгөөд тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт , болон монгол үндэсний уламжлалт технологи, урлах ухаанаас суралцах чиглэлтэй онол практикийн чухал ач холбогдолтой юм.

Техник Технологийн Улсын олимпиадыг зохион байгуулах хорооны дарга Л.Цэрэнсодном болон, Дундговь аймгийн засаг дарга Д.Чандмана нарын 2010 оны 11-р сарын 29 ний өдөр байгуулсан 10/27 тоот гэрээний дагуу БСШУЯ наас зөвшөөрсний дагуу явагдлаа./Гэрээг хавсаргав/ Мөн Дундговь аймгийн засаг даргын 2011 оны 01-р сарын 06 ны өдрийн 11/04 тоот захирамжаар тус аймагт Техник технологийн олимпиад зохион байгуулах ажлын хэсэгийг засаг даргын орлогч С.Сүхбааатараар ахлуулан байгуулсны дагуу зохион байгуулалтыг хийсэн болно. Боловсрол соёлын газрын дарга Ц.Сэрээнов ажлын хэсгийн орлогч даргаар ажиллав. Техник Технологийн Улсын XV олимпиадыг Улсын олимпиад зохион байгуулах хороо, Дундговь аймгийн Говийн ирээдүй цогцолбор, Эрдмийн далай цогцолбор сургууль дээр төвлөрч зохион байгууллаа. 

ЕБС-ийн сурагчид, багш нарын дунд явагддаг уламжлалт энэ олимпиад нь хүүхэд залуучуудын техникийн сэтгэлгээ, зохион бүтээх авъяасыг нээж, хөгжүүлэхэд тодорхой сайн нөлөө үзүүлж ирсэн бөгөөд 21 аймаг, Нийслэлийн 26 баг, зохион байгуулагч, шүүгчид нийт 220 гаруй хүмүүс оролцсон юм.

Энэ жилийн хувьд тус олимпиадын онцлог нь “Зохион бүтээгчдийн”, “Дизайн, зураг зүйн” гэсэн 6 төрлөөр явагдаж, техник технологийн авъяастай сурагчдыг тодруулахын зэрэгцээ, Дизайн, технологи, зураг зүйн багш нарын мэргэжлийн ур чадварыг уралдуулж, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор “Тодорхой сэдвийн доор хийж ирэх бүтээлч даалгавар”уудыг өгч  судалгаа, туршилт явуулж, илтэлийг бичүүлж, бүтээлийн хамгаалалт хийлгэж улсын хэмжээний “Шилдэг судлаач, бүтээлч” эрэгтэй, эмэгтэй багш нарыг шалгаруулан зарласан юм.

Улсын олимпиадаас улсын хэмжээний шилдэг сурагчдийг шалгаруулж БСШУЯ ны урилгаар 9 сурагч, МУБИС, ШУТИС болон дотоодын их, дээд сургуульд шалгалтгүйгээр элсэж, төлбөрийн хөнгөлөлттэйгээр суралцах боломжийг сурагчидад олгосон нь төрөөс болон зохион байгуулагч байгууллагуудаас авъяастай сурагчдыг дэмжиж байгаагийн нэг үзүүлэлт боллоо.

Техник Технологийн Улсын XV олимпиадын үйл ажиллагааг Дундговь  аймгаас дэмжиж, хүүхэд залуучууд ирээдүй үеийнхээ техникийн сэтгэлгээ авъяасыг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч, тусгай комисс гарган зохион байгуулалтын өндөр түвшинд явуулхаар бэлтгэлийг хангаж ажиллав. Улсын олимпиадад оролцогч сурагчид, багш нар говийн байгалийг нүдээр үзэж сонирхох боломжийг Дундговь аймгийн зүгээс санаачлан зохион байгуулалцсан юм.

Мөн улсын XV олимпиадын үеэр Технологи ,Дизайн,Зураг зүйн багш нарын дунд мэргэжлийн сургалт семинарыг зохион байгуулсан нь багш нарт үр өгөөжтэй ажил боллоо.

Олимпиадын 6 төрөлд ерөнхий шүүгч 1, ахлах шүүгч 3, шүүгч 6, туслах шүүгч 2 хүн, мандатын комиссын дарга, гишүүд, зохион байгуулагчид 10 хүн ажилласан бөгөөд чиглэл бүрээр мэргэжлийн тэнхмийн багш, шүүгч нар оролцсон нь тэмцээнийг дүрмийн дагуу шудрага явуулсан гэж зохион байгуулах хорооны зүгээс тэмдэглэж байна. Олимпиадын ерөнхий шүүгчээр зохион байгуулах хорооны гишүүн МУБИС, ДУТС ийн Дидактикийн тэнхмийн эрхлэгч Доктор, дэд профессор А.Энхмаа ажилласан бөгөөд тэмцээний шалгалтууд болон хамгаалалтуудыг бүгдийг кодлон зассан нь тэмцээн шудрага явагдах үндсийг бүрдүүлж өгсөн гэж хэлэх үндэстэй болно.

Олимпиадын үйл ажиллагаанд БНХАУ ын Чиндао хотын Технологийн их сургуулийн ректор доктор Lin Xibao. Олон улсын харилцааны дээд сургуулийн дэд захирал проф Bai Yuming МУБИС, ДУТС ийн урилгаар ирж оролцлоо. Мөн зохион байгуулах хорооны гишүүн ШУТИС ийн ҮТДС ийн захирал Проф Б.Амаржаргалан оролцлоо.

Тус олимпиадын үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл түгээх зорилгоор “Боловсрол суваг ТВ”, ТВ-9 телевизийн тусгай групуудийг урьж оролцууллаа, мөн Монголын радиогийн сурвалжлагч албаны төлөөлөгч үйл ажиллагааг бүрэн үзэж, технологийн олимпиад нь “Хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх” нэг үндсэн чиглэл болохыг судлан цаашид хамтран ажиллахаар тогтлоо. 15-р олимпиадад амжилттай оролцсон багш сурагчдыг урамшуулан МЗХ ны “Тэргүүний залуу” алтан медалиар 2 багшийг, сурагчдыг МХО ны “Авьяас” медалиар болон байгууллагын бусад шагналаар шагнав.

Техник технологийн олимпиадын үйл ажиллагааг дэмжин оролцсон Ээрмэл ХК, Дундговь аймгийн захиргаа, Боловсрол соёлын газар, сургуулиуд, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Төв халхын дуулалт жүжгийн театр, “Шавь” коллегийн хамт олонд, зохион байгуулагч багш нарт бүгдэд нь хүндэт өргөмжлөлийг тусгайлан загвараар хийж талархал дэвшүүллээ.

Технологийн багш нарын мэргэжлийн ур чадварыг уралдуулж, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор судалгаа, туршилт явуулж,

бичсэн илтэлийг шалгаруулахдаа эрдэм шинжилгээний хурал хамгаалалт хэлбэртэйгээр зохион байгуулж, Зохион байгуулах хорооны гишүүд хэлэлцээд, шилдэг бүтээлүүдийг тависан томоохон хэмжээний үзэсгэлэнг зохион байгуулсан нь багш нар судалгааны ажилд суралцах, бие биенийхээ туршлагаас суралцахад тустай ажил боллоо.

            Манай олимпиадад оролцогсдын бэлтгэл өндөр хэмжээнд байгаагийн нэг чиглэлийн сайн үзүүлэлтийг харуулсан зүйл бол үзэсгэлэнгийн дэглэлт бүтээлийн чанараас харагдсан болохыг орон нутгийн зочид, захиргааны хүмүүсийн дүгнэлтээс харагдсан юм. Мөн үйл ажиллагааны үеээр Зохион байгуулах хорооноос санааачлан техникийн загварын үзүүлэх тоглолтыг хийж үзүүлсэн бүтээлч ажил боллоо.

            Техник технологийн улсын 15-р олимпиадад бүх аймгаас бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд Улаанбаатараас Нийслэлийн олимпиадад эхний 6 байрт шалгарсан багш сурагчдыг оролцуулсан болно. Нийслэлээс оролцогсод дотроо 2 багийн зохион байгуулалттайгаар оролцлоо. Багийн ерөнхий дүнгэээр 3-р байрт Дорноговь аймгийн баг, 2-р байрт Өвөрхангай аймгийн баг, Тэргүүн байранд Говь-Алтай аймгийн баг тус тус шалгарч шилжин явах цом, БСШУЯ –ны медаль, диплом, мөнгөн шагналаар шагнагдлаа. 

           

Зохион байгуулах хорооны  нарийн бичгийн дарга                                                               доктор/Ph.D/ Д.Сэрээтэрдорж

 

2011.05.25

 

 

 

 

 


Бичсэн: TTOlimpiad | цаг: 18:05 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Thank you:0134: Тэргүүн байранд Говь-Алтай аймгийн баг тус тус шалгарч шилжин явах цом, БСШУЯ –ны медаль, диплом, мөнгөн шагналаар шагнагдлаа genee Tegeheer shiljin yavah tsom avsn yum chini daraa ni bs temtseen bgaa gsn vgvv? алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 22:17, 2012-05-18 | Холбоос | |


ko_ok
ирмэх алга ташилт
Бичсэн: Зочин (зочин) цаг: 16:02, 2012-04-07 | Холбоос | |


ko_ok
Yag deerh medeelliig haij blaa Thank you баярлах гоё шүү
Бичсэн: Зочин (зочин) цаг: 15:54, 2012-04-07 | Холбоос | |


hi
XV-r ulsiin olimpiadiin III-r shatnii dizainii bagshiin testiig blog deeree yaraltai tawij ognuu
Бичсэн: boldoo (зочин) цаг: 10:36, 2012-03-21 | Холбоос | |


Amjilt xusie
алга ташилт 2-r shatnii olimpiad xedend bolox we?
Бичсэн: Narantsetseg (зочин) цаг: 17:09, 2012-03-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax