2012-03-19
Техник Технологийн XYI олимпиадын илтгэл шалгаруулах журам

Техник Технологийн XYI олимпиадын II шатанд “Зохион бүтээгчдийн төрөл” д илтгэлээр оролцож шалгарсан нийслэл, аймгийн технологийн багш нарын “Монголын уламжлалт технологид суурилсан технологийн боловсрол” сэдэвт онолын судалгаа бүхий эрдэм шинжилгээний илтгэлийг 2012 оны 5 дугаар сарын 10 ны дотор олимпиадын зохион байгуулах хороонд хүлээн авч, шүүгчдийн бүрэлдэхүүн, эхний шатны шалгаруулалтыг хийнэ.

Илтгэлүүдийг TTOlimpiad@yahoo.com хаягаар хүлээн авна.

2012 оны 5 дугаар сар 11-13 нд Улсын хэмжээнд оролцох илтгэлийг шалгаруулахдаа онол, практикийн хурал хэлбэртэйгээр зохион байгуулж, хэлэлцүүлэн дүгнэнэ.

Техник Технологийн улсын XYI олимпиадад амжилттай оролцсон, шилдэг илтгэлүүдийг эмхэтгэн, гарын авлага болгон хэвлүүлж олны хүртээл болгоно.

Улсын олимпиадад оролцох илтгэл дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

Эрдэм шинжилгээний илтгэлийн агуулга нь:

·         Монголын уламжлалт технологийн чиглэлээр судалгаа хийж, урлах ухааны үндэсний өв уламжлалаа, технологийн сургалтаар дамжуулан хойч үедээ өвлүүлэх зорилготой хөтөлбөр боловсруулахдаа, Боловсрол судлал, сурган хүмүүжүүлэх ухааны онол, заах арга зүйн тодорхой асуудлыг хөндсөн байна.

·         Сэдвийн хүрээнд, технологийн хичээлийн, заавал судлах, сонгон судлах агуулгаар мөн хичээлээс гадуурх сургалт, хүмүүжлийн ажлаар, Монголын уламжлалт урлах аргыг хэрхэн өвлүүлэн, технологийн дамжуулалт хийж болох хувилбар хөтөлбөр боловсруулагдана. Хөтөлбөрийн хэлбэр, бүтэц, загварыг өөрсдөө сонгоно.

·         Эрдэм шинжилгээний илтгэл нь онолын өндөр түвшинд судлагдаж, боловсруулагдсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байна.

·         Арга зүйн түвшин: ажиглалт, туршилт, арга аргачлал, үр дүн нөлөө гэх мэт.

·         Практик хэрэглээний түвшин

·         Хэл найрлага, бичиглэлийн түвшин

·         Илтгэх ур, чадвар

Техникийн шаардлага:

·         Илтгэл нийт 10 хуудсанд багтсан байна. /Хөтөлбөрийн хамт/

·         Ашигласан ном зүй, мэдээллийн эх үүсвэр, электрон хаяг зэргийг эрдмийн бүтээлд тавигдах шаардлага, стандартын дагуу бичсэн байна. /Ном зүйг 10 хуудасны тоонд оруулахгүй/

 

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Бичсэн: TTOlimpiad | цаг: 17:46 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


huselt
olimpiadid irj baisan buh zagvariig zuragtiin tavj bolhuu irj baisan buh zagvariig
Бичсэн: gui цаг: 15:50, 2012-06-02 | Холбоос | |


huselt
Сайтандаа илтгэлд тавигдах техникийн шаардлагыг тодорхой оруулж өгөөч
Бичсэн: Зочин (зочин) цаг: 15:28, 2012-04-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax