2012-03-06
Мэндчилгээ

Мэндчилгээ

БСШУЯ, дэд хорооноос Монгол улсын хэмжээнд Техник Технологийн олимпиадыг зохион байгуулж эхэлсэнээс хойш 16 жил болжээ. Энэ хугацаанд технологийн багш, сурагчдын дунд, зохион бүтээгчдын төрөл  болон усан онгоцны загвар, нисэх онгоцны загвар, авто загвар, дизайн зураг зүйн зэрэг олон төрлүүдээр Техник Технологийн олимпиадыг 3 шаттайгаар амжилттай зохион байгуулж ирлээ.

Техник Технологийн Улсын олимпиад нь багш, сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний бүх талын авъяас чадварыг хөгжүүлэх, орчин үеийн технологиос суралцах, зохион бүтээх авъяас чадвартай хүүхдүүдийг тодруулж цаашид суралцах нөхцөл бололцоог нь бүрдүүлэхэд чухал хувь нэмэр болсон юм. Багш сурагчдын дунд онолын тэмцээн техникийн бодлого, сэтгэлгээ ур чадварын дадлага ажил, бүтээлч даалгавар зохиомжийн график шийдэл зэрэг хэсгүүдтэйгээр явагддаг гарын ур чадвар, сэтгэхүйн ур,хэлний ур, ухааныг уралдуулсан өрсөлдөөнтэй тэмцээн болдгоорой онцлогтой юм.

Техник Технологийн Улсын олимпиадад оролцож энэ чиглэлээр хичээллэж, суралцаж байсан олон хүүхдүүд одоо эх орныхоо гол чухал салбаруудад бүтээлчээр ажиллаж, улс орныхоо бүтээн байгуулалтанд амжилт гаргаж байгаад бид баяртай байна.

Багш, сурагчдын техник технологи, зохион бүтээх авъяас чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой энэ олимпиадыг зохион байгуулахад байнга тусалж дэмжиж ирсэн БСШУЯ, МУБИС-ийн ДУТС-ийн багш нар болон ивээн тэтгэгч, хамтран ажиллаж байсан бүх хүнд Техник Технологийн Улсын олимпиадыг зохион байгуулах хорооноос мэндчилгээг хүргэж аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

 

 

Техник Технологийн Улсын олимпиад зохион байгуулах хорооны

дарга доктор, проф Л.Цэрэнсодном


Бичсэн: TTOlimpiad | цаг: 17:17 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих