2012-03-06
Техник Технологийн Улсын олимпиадын түүх

Техник Технологийн Улсын олимпиадын түүх

Техник Технологийн олимпиад явуулах санааг анх 1992 онд  УБИС-ийн Урлал техникийн сургалт туршилтын төвийн эрдэмтэн багш Э.Раднаа санаачлан, ийм мэргэжлийн тэмцээн улсын хэмжээнд явагддаг байх ёстойг багш нарынхаа дунд ярилцан төлөвлөж байжээ. Улмаар УБИС-ийн Техник технологийн тэнхмээс санаачлан 1996 оны 5-р сард Улаанбаатар хотын ЕБС-ийн 7-10-р ангийн сурагчдын дунд “ Зохион бүтээгч ” уралдааныг олимпиадын хэлбэрээр зохион байгуулсан байна.

Уг уралдааны дүнгийн хурал дээр Техник технологийн тэнхмийн багш З.Өлзийхутаг, Ц.Цэвээн, Г.Батдорж, Н.Норжинхорлоо, Д.Наранхүү нар Зохион бүтээх хөдөлмөрийн хичээлийн олимпиадыг улсын хэмжээнд явуулах саналыг дэвшүүлж, зохион байгуулах хорооны даргаар Монголын хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга доктор Л.Цэрэнсодномыг дэвшүүлэн сонгосон юм. Мөн техник спортын төрлүүдээр хамт тэмцээн явуулах саналыг техник технологийн тэнхмийн багш асан Д.Наранхүү, Ш.Содномбалжир, нар санаачлан оруулсан байна.

            Анхны улсын олимпиадыг 1997 оны 05-р сарын 13-16-нд “Техник технологийн анхдугаар олимпиад, өсвөрийн техникчдын улсын аварга шалгаруулах XVIII тэмцээн нэртэйгээр Улаанбаатар хотод зохион явуулжээ.Анхдугаар нь зохион бүтээгчдийн 4 төрөл, техник спортын 6 төрөл, нийт 10 төрлөөр 3 шаттай явагдсан юм.

            Техник технологийн олимпиадыг улсын хэмжээнд зохион байгуулахад БСШУЯ, МУБИС, ДУТС-ийн багш, Олимпиадыг зохион байгуулах хороо, ОУХНайрамдал төв, голлох үүргийг гүйцэтгэсэн ба үйл ажиллагаанд эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, бизнесийн олон байгууллага хувь хүмүүс оролцож ирсэн юм.

Үйл ажиллагаа ТТО-ыг зохион байгуулах хороо нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд цаашид үйл ажиллагаагаа тасралтгүй өргөн хүрээтэйгээр явуулах зорилт тавьж ажиллаж байна.

Үүнд:

·         Зохион бүтээгч, дизайн зураг зүйн болон техник спортын гарын авлага, удирдамж, сэтгүүл гаргах, шинэ технологийн сурталчлах

·         Багш сурагчдын дунд мэргэжлийн сургалт семинар зохион байгуулах

·         Техник спортын мэргэжлийн клуб холбоодтой холбоо тогтоож, сурагчдад зэрэг цол олгох

·         Үзэсгэлэн, уулзалт зохион байгуулж багш сурагчдын бүтээлийг нийтэд сурталчлах, дэмжих

·         ЕБС-ийн “Зохион бүтээх” дугуйлангуудыг хичээллүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх

·         Багш нарын үйл ажиллагааг дэмжих шагнал урамшуулалд тодорхойлох

·         Гадаад орнуудын ижил төстэй байгууллагуудтай холбоо тогтоох, хамтран тэмцээн уралдаан зохиох зэрэг ажлуудыг зохион байгуулах болно.

ТТО-дыг дэмжиж оролцох байгууллага, хүмүүсийн хувьд бидний хаалга үргэлж нээлттэй байна.

 

МУБИС-ийн багш Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга: доктор Д.Сэрээтэрдорж

Бичсэн: TTOlimpiad | цаг: 17:56 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax