2012-04-10
Усан загварын спортын Х дахь, МУОЗСпортын холбооны анхдугаар тэмцээний заавар

Усан загварын спортын Х дахь, МУОЗСпортын холбооны

анхдугаар тэмцээний заавар

Нэг. Усан загварын спортын, насанд хүрэгчдийн тэмцээн

         2012 оны 5 дугаар сарын 14-16нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Хоёр. Оролцох төрөл:      ЕК усан онгоцны загвар 1260-1800

Гурав. Тэмцээнд 16-аас дээш насны тамирчид оролцоно.

Дөрөв. Тэмцээний журам:

А. Загваруудыг тусгай талбайд байрлуулж, хийцийн оноог өгнө. 

Хийцийг дүгнэх үзүүлэлт:

-Загварын сэтгүүлээс авсан өнгөт зураг, хийх хэмжээгээр масштабаар багасган зурсан ажлын шугам зураг /Загварыг 2 проекцоор детальчлан үйлдсэн шугам зураг байна/ Канондсон зураг, загвар хийсний дараа зурсан зургийг тооцохгүй.

-Загварын их биеийн уртын хэмжээнд +- 6-10мм –ийн алдааг зөвшөөрнө.

-Загварын тавцан дээрх байгууламж, кабины хэмжээ +- 3мм, эд ангид +-2 мм алдааг тус тус зөвшөөрнө.

-Хаалга,хайрцагны таг онгойдог, буу, торпедны үндсэн хөдөлгөөн хийдэг, усанд хаядаг, харвадаг бол + оноо

-Хийцийн ерөнхий байдал, барилга байгууламжийн хийц, загварыг үндсэн өнгөөр будсан байдал зэрэгт  + оноо өгнө.

-Загварт үйлдвэрлэлийн аргаар хийгдсэн бэлэн эд анги, деталиудыг 30% ашиглаж болно.

-Загварт хоёр хөдөлгүүр, гурван сэнс тавьж болно. Нэг хөдөлгүүр, нэг сэнс тависан тохиолдолд, сэнс ба руль нь масштабын хэмжээнээс хоёр дахин том байж болно. Удирдлагын чанартай механизм тавихыг хориглоно. Хугацааны механизм тавьж болно.

Б. Тэмцээнийг 4 удаагийн оролдлогоор  дүгнэж, хийцийн оноог нэмж гаргана.

Тэмцээнийг дүгнэх үзүүлэлт:

- Тэмцээн эхлэхээс өмнө загвараа хийцийн үзлэгт оруулсан байх шаардлагатай

-Тэмцээн эхлэхээс 30 минутын өмнө туршилтын тавилт хийнэ.

-Түүр эхлэхээс 15 минутын өмнө тамирчид сугалааг авч, оролцох дарааллыг тогтооно.

-Загвар 10-ын буйк хүрэлгүй эргэвэл дахин оролдлого хийнэ. Харин техникийн саатал гарвал 15 минутын засвар хийж, дахин оролдлого хийнэ.

-Уралдааны эцсийн дүнг, хамгийн өндөр оноотой 3 тавилтын дундаж оноогоор гаргана.

 

 

Монголын Усан Онгоцны Загварын Спортын холбоо

Утас: 99888656, 98646284 /П.Бат-Очир/,  99130194,98130194 /Б.Гомбосүрэн/, 94093808 Д.Сэрээтэрдорж

 

2012 он

Бичсэн: TTOlimpiad | цаг: 12:54 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax