Техник Технологийн XVI олимпиадын заавар
Нэг. Зохион бүтээгчдийн төрлөөр:
1.Багш нар
А. Онолын шалгалт 30 оноо
Б. Техникийн бодлого 10 оноо
В. “Монголын уламжлалт технологид суурилсан технологийн боловсрол ” сэдэвт онолын судалгаа бүхий эрдэм шинжилгээний илтгэл, хичээлийн хөтөлбөрийн шалгаруулалт 60 оноо
2.Сурагчид
А. Онолын шалгалт 30 оноо
Б. Техникийн бодлого 10 оноо
В. Сэтгэлгээ, ур чадварын дадлага ажил 60 оноо
Хоёр. Техник спортын төрлөөр:
1. Нисэх онгоцны загвар
А. F1H /A-1/ планерийн загвар
Б. F2В уран нислэгийн загвар
2. Усан онгоцны загвар
А. EК цэргийн усан онгоцны дуураймал загвар “ Краснознаменный тральщик” L 1250 мм
Б. F2A радио удирдлагат, уран хөвөлтийн загвар “Морской Катер-Тральщик”L 750-900 мм /
3. Автомашины загвар
А. Дуураймал загвар, Зил-131Н Масштаб М18 ,
Б. ЭЛ-2 хурдны загвар, Ferrari 599 GTO L 210 мм
Гурав. Дизайн, зураг зүйн төрлөөр:
Багш нар
А.Онолын шалгалт 30 оноо
Б.Зохиомжийн график шийдэл 20 оноо
В.“Байгаль хамгаалал” сэдэвтэй А1 хэмжээтэй 3 ширхэг зурагт хуудас /плакат/ хийж ирнэ. Цуврал плакатын утга санаа ойлгомжтой, нэгдмэл, зохиомжийн шийдэл чөлөөтэй, хэмжээ ижил байна. Гүйцэтгэлийг компьютер дээр Gorel Draw, Photoshop програмыг ашиглан хийж, стикерээр хэвлэн, хөөсөнцөр хавтан дээр наасан байна. Эхийг файлаар авна. /50 оноо/
Сурагчид
А.Онолын шалгалт 30 оноо
Б.Зохиомжийн график шийдэл 20 оноо
В.Техник технологийн олимпиадын лого тэмдгийн зохион бүтээлтийн гүйцэтгэлийг А2 хэмжээтэй ватом цаасан дээр гар аргаар 3 цуврал ажил хийж ирнэ. Үүнд: 1-р ажил нь лого тэмдгийг хар цагаан өнгийн шийдэлтэйгээр хийх, 2-р ажил нь лого тэмдгийн масштабыг 1:1, 1:2, 2:1 гэсэн харьцаагаар, хар тушьээр, торон байгуулалтад зурах, 3-р ажил нь лого тэмдгийн макетийг цагаан ватом цаасаар, 5 мм зузаантайгаар гараар хийж гүйцэтгэнэ. /50 оноо/
Тайлбар:
· Зохион бүтээгчдийн төрлөөр оролцох багш нарын илтгэл, хөтөлбөрийн шалгаруулалтыг онолын хурал хэлбэртэйгээр зохион байгуулж 2 шаттайгаар дүгнэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг TTOlimpiad@yahoo.com хаягаар хандана уу.
Мөн www.ttolimpiad.blogmn.net хаягаар орж мэдээлэл авна уу?
· Улсын олимпиадад тэргүүн байранд шалгарсан эрэгтэй эмэгтэй багш нарын эхний 5 илтгэлийг эмхэтгэн хэвлүүлж нийтийн хүртээл болгон улсын хэмжээнд тараана.
· Зохион бүтээгчдийн төрлөөр оролцох сурагчид дараах багаж, материалыг бэлтгэж ирнэ. Үүнд:
Эмэгтэй сурагчид : Дурын өнгөтэй, ерог нэхээстэй олсон даавуу 1м, хөвөн цаасан даавуу 1м, наалт, зүү, утас, хайч, туслах материалууд, чимэглэл, оёдол үйлийн багаж хэрэгсэл гэх мэт
Эрэгтэй сурагчид: Металл боловсруулах гар багажууд, дрель, зүлгүүр, гэх мэт
· Техник спортын төрлөөр оролцох сурагчдыг дүгнэхдээ: Онолын мэдлэгийг тестээр шалгаж, мөн тухайн төрлийн загварын ямар нэгэн деталийг хийлгэж, загварын техникийн үзүүлэлт, хийцийн оноо, загварын уралдааны үзүүлэлтийн онооны тус тус нийлбэрээр дүгнэнэ.
· Нисэхийн F1H загварын жин 220 гр-аас багагүй, талбай 17-18 кв, дм-ээс ихгүй байна.
· F2В ангилалын загварын хөдөлгүүрийн багтаамж заахгүй, дотоод шаталтат болон цахилгаан хөдөлгүүр ашиглаж болно. Тэмцээнийг Дэлхийн Агаарын Спортын Холбооны дүрмийн дагуу явуулна.
· Автын ЭЛ-2 загварын хөдөлгүүрийн хүчдэл 12V –оос хэтрэхгүй, тэжээл төвөөс өгөгдөнө, хөтлөгч дугуйн диаметр 50 мм , бланкны урт 150 мм, корд уях нүхний диаметр 3 мм, төгсгөлөөс 5 мм-д байрлана. Хөдөлгүүрийн хэмжээ урт-3см, диаметр 2,5 см-ээс илүүгүй байна. Хөтлөгч дугуйг моторын гол дээр суурилуулсан тохиолдолд тэмцээнд оролцуулахгүй. Эдгээр өгөгдөл нь адил хүчин чадалтай хөдөлгүүрийн хурд хүчний эцсийн үзүүлэлтээр дүгнэх зорилготой болно.
· Автын дуураймал төрлийн загварыг бүхээггүй хийнэ.Дүгнэхдээ хийцийн онооноос гадна, явалт болон бартаа саад туулах чадварыг гол үзүүлэлт болгоно.
· Тухайн загварын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг хавсралт зургийн доорхи хаягуудаар орж үзнэ үү?
· Олимпиадын I-II шатанд ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчид оролцож болно. Харин III шат буюу улсын олимпиадад зөвхөн 2012 онд төгсөх ангийн, шалгарсан сурагчид оролцоно.
· Зохион бүтээгчдийн төрлөөр оролцож байгаа эрэгтэй сурагчдын сэтгэлгээ, ур чадварын дадлага ажилд хэрэглэгдэх материалыг, олимпиад зохион байгуулагчид бэлтгэж өгнө.
· Олимпиадын I-II шатыг зохион байгуулсан тайлан мэдээг V/1 ний дотор зохион байгуулах хороонд ирүүлнэ.
Улсын олимпиадыг 2012 оны 5 дугаар сарын 11-13 нд Улаанбаатар хотод зохион байгуулна.
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО Утас: 98003808, 98018488
2011 он
Зил-131
/Авто дуураймал/
Интернет хаяг:
zil-131
http://www.russian-lacquer-boxes.com/cars/zil/zil131.htm
http://www.russianmilitarytrucks.com/phpBB3/viewtopic.php?f=4&t=2744#p22488
http://www.flickr.com/photos/gullabyan/2864341385/
Эл-2
/Хурдны загвар/
http://www.blessthisstuff.com/stuff/vehicles/cars/new-ferrari-599-gto/
ЕК- Усан загвар
http://hobbyport.ru/ships/mina.htm
F2B
/Радио удирдлагат, уран хөвөлтийн загвар/