ЗАРЛАЛ
1. Техник технологийн XVI олимпиадын явагдах хугацаанд өөрчлөлт оров. Тус олимпиадыг ОУХ-ийн “Найрамдал” төвд зохион байгуулахтай уялдуулан 2012.05.13-15 –ны өдрүүдэд явуулхаар тогтсон тул аймаг, нийслэлээс шалгарсан оролцогчид, зохион байгуулагчдад зарыг хүргүүлнэ үү.
2. Техник технологийн улсын олимпиадын зохион байгуулалтаас хамааралтай дараах зүйлсийг анхаарна уу? Үүнд:
а.Техникийн загварын төрлөөр оролцох сурагчдаас. 10 оноогоор үнэлэгдэх, ур чадварын шалгалтыг 40 минутанд багтаан авах тул дараах зүйлсийг бэлтгэн ирнэ үү.
-Усан онгоцны загварын сурагчид: Металл шугам, цаасны хутга,
харандаа, жижиг хөрөө
-Авто загварын сурагчид: Шугам, гортиг, харандаа
-Нисэх загварын сурагчид: Металл шугам, цаасны хутга,
харандаа, гортиг
б. Зохион бүтээгчдийн төрлөөр оролцох эрэгтэй сурагчид:
Төмрийн хайч, металл шугам, зуруул гэх мэт
3. Зохион бүтээгчдийн төрлөөр оролцох багш нар, илтгэлээ V/10 ны дотор TTOlimpiad@yahoo.com хаягаар ирүүлнэ. Илтгэлүүдийг комиссын гишүүд урьдчилан унших бөгөөд өөр хаягаар болон хугацаандаа явуулаагүй тохиолдолд тооцохгүй.
4. Техник технологийн улсын XVI олимпиад дараах хөтөлбөрөөр явагдах тул ирэх хугацааг зохицуулна уу.
Зохион байгуулах хороо
УЛСЫН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ХVI ОЛИМПИАДЫН
ХӨТӨЛБӨР
2012.05.12 БЯМБА 15.00-20.00 Мандат олгох, МУБИС, ДУТС-ийн 104 тоот
2012.05.13 НЯМ 9.00- 11.00 Мандат олгох, МУБИС, ДУТС-ийн 104 тоот
11.00-14.00 Зохион бүтээгч сурагчдын сэтгэлгээ, ур чадварын дадлага ажил,
МУБИС, ДУТС эрэгтэй сурагчид 003 тоот, эмэгтэй сурагчид 205,206 тоот
Дизайн, зурагзүйн багш, сурагчдын зохиомжийн график шийдэл,
дадлага ажил. МУБИС, ДУТС Багш нар 405 тоот, сурагчид 401 тоот
17.30-19.00 Оролцогчдыг МУБИС-иас ОУХ-ийн “Найрамдал” төвд байрлуулах
19.00-20.00 Оройн хоол
20.00-21.00 Шүүгчид, багш, дасгалжуулагчдын техникийн зөвлөгөөн
Техникийн загвар, Дизайны багш, сурагчдын үзэсгэлэн гаргах
Техникийн загварын хийцийн оноог дүгнэх
2012.05.14 ДАВАА
7.00-8.00 Өглөөний цай
8.30-10.30 Багш, сурагчдын онолын шалгалт
Зохион бүтээгч: эр багш, эр сурагч , эм багш , эм сурагч
Дизайн, Зураг зүйн төрөл: Багш нар, Сурагчид
Техникийн загвар: Нисэх F2B, Нисэх F1H, Авто дууриамал
Авто ЭЛ-2, Ус EK , Ус F2A
/Загварын хийцийн дадлага ажлыг үргэлжлүүлэн 40 минутанд авна/
11.30-12.30 НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА , “Хараацай” театрт
13.00-14.00 Өдрийн хоол
14.00-19.00 Зохион бүтээгч багш нарын илтгэлийн I шатны шалгаруулалт
Техникийн загварын тэмцээн:
Нисэх F2B - Яармагийн талбайд, Ус EK -ҮСАХүрээлэнд, Авто дууриамал- дугуй талбайд
Дизайн, зурагзүйн багш нарын бүтээлийн хамгаалалт
/Сурагчид ОУХ-ийн “Найрамдал” төвийн үйл ажиллагаанд оролцоно./
19.00-20.00 Оройн хоол
2012.05.15 МЯГМАР
7.00-8.00 Өглөөний цай
8.00-13.00 Зохион бүтээгч багш нарын илтгэл /Онолын бага хурал/
Дизайн, зурагзүйн сурагчдын бүтээлийн хамгаалалт
Техникийн загварын тэмцээн:
Нисэх F1H- Яармагийн талбайд, Ус F2A-ҮСАХүрээлэнд, Авто ЭЛ-2 дугуй талбайд
13.00-14.00 Өдрийн хоол
14.00-17.00 Тэмцээний үргэлжлэл, Ерөнхий дүнг гаргах
17.00-18.00 ХААЛТЫН АЖИЛЛАГАА
18.00 Үдэх
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
Улаанбаатар хот, ОУХ-ийн “Найрамдал” төв 2012 он