Техник Технологийн XVII олимпиадын заавар
Нэг. Технологи, зурагзүйн төрлөөр:
1. Багш нар/эрэгтэй, эмэгтэй/
А. Онолын шалгалт 30 оноо
Б. Техникийн бодлого 10 оноо
В. Сэтгэлгээ ур чадварын дадлага ажил 60 оноо
2. Сурагчид/эрэгтэй эмэгтэй/
А. Онолын шалгалт 30 оноо
Б. Техникийн бодлого 10 оноо
В. Төслийн ажил /”Хаягдал материал-Шинэ бүтээл” сэдэвт төслийн ажил хийж ирнэ.
Төслийн ажлын баримт бичгийг боловсруулж, тухайн төслөөр хийсэн бүтээл байна.
Даавууны өөдөс, сав баглаа боодлын зүйлс гэх мэт хаягдал материал ашиглана./ 60 оноо/
Хоёр. Техник спортын төрлөөр:
1. Нисэх онгоцны загвар
F2В уран нислэгийн загвар
2. Усан онгоцны загвар
F2A радио удирдлагат, уран хөвөлтийн загвар “РТ-593” L 750-900 мм
3. Автомашины загвар
Дууриамал загвар, Mercedes Benz-G-Class Масштаб М1:14
Гурав. Дүрслэх урлаг, дизайн төрлөөр:
1. Багш нар
А.Онолын шалгалт 30 оноо
Б.Чөлөөт зохиомж хийж ирэх /Сэдэв, төрөл зүйл заахгүй, 2 хэмжээст дүрслэх урлагийн
бүтээл байна. Уран зураг, монгол зураг, арьсан урлал гэх мэт, бүтээлийн хэмжээ
50 х 70 см, гадуур рам, жааз хийлгэсэн байна./ 20 оноо
В.”Монголын уламжлалт дүрслэх урлагийн боловсрол” болон “Орчин цагийн дүрслэх
урлагийн боловсролын тулгамдсан асуудлууд” гэсэн 2 сэдвээс сонгож бичсэн, онолын
судалгаа бүхий эрдэм шинжилгээний илтгэлийн шалгаруулалт /50 оноо/
2. Сурагчид
А.Онолын шалгалт 30 оноо
Б.Сэдэвт зохиомж хийж ирэх /”Сэтгэгдэл” сэдвээр зохиомжийн ажил хийнэ. А2 буюу
60 х 40 см хэмжээтэй ватом цаасн дээр гуашь, усан будаг, хуурай пастель зэргийг
ашиглан зурна. Өнгө ба зохиомжийн шийдэл чөлөөтэй. Бүтээлдээ гадуур рам, жааз
хийлгэсэн байна/ 20 оноо
В.Сэтгэлгээ ур чадварын дадлага ажил. Ваартай цэцэг, сагстай жимс зэрэг 3-4 биет
орсон өнгөт натюрморт тавьж зуруулна. Зохиомж авалт, өнгийн шийдэл чөлөөтэй
байна. /50 оноо/
Тайлбар:
· Зохион бүтээгчдийн төрлөөр оролцох эмэгтэй багш нар 2 м атласан даавуу, утас зүү, туслах материал, чимэглэлийн материалууд, ватом цаас 1 ш, өнгийн харандаа, будаг, шугам зэргийг бэлтгэн ирнэ.
· Зохион бүтээгчдийн төрлөөр оролцох эрэгтэй багш нар металл боловсруулах гар багажыг иж бүрдлээр бэлтгэж ирнэ.
· Техник спортын тэмцээн 3 төрлөөр, жил бүр, өөр өөр ангилалаар явагдана. Техник спортын төрлөөр оролцох сурагчдыг дүгнэхдээ: Онолын мэдлэгийг тестээр шалгаж, мөн тухайн төрлийн загварын ямар нэгэн деталийг хийлгэж, загварын техникийн үзүүлэлт, хийцийн оноо, загварын уралдааны үзүүлэлтийн онооны тус тус нийлбэрээр дүгнэнэ. Сурагчид өөрсдийн хийсэн загварын /бүх талаас харсан/ фото зургийг заавал авч ирнэ.
· F2В ангилалын загварын хөдөлгүүрийн багтаамж заахгүй, дотоод шаталтат болон цахилгаан хөдөлгүүр ашиглаж болно. Тэмцээнийг Дэлхийн Агаарын Спортын Холбооны дүрмийн дагуу явуулна.
· Автын дууриамал загварыг дүгнэхдээ хийцийн онооноос гадна, явалт болон бартаа саад туулах чадвар, тогтвортой байдал зэргийг гол үзүүлэлт болгоно.
· Тухайн загварын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг хавсралт зургийн доорхи холбоос хаягуудаар орж үзнэ үү?
· Олимпиадын I-II шатыг зохион байгуулсан тайлан мэдээг V/1 ний дотор зохион байгуулах хороонд ирүүлнэ.
· Дэлгэрэнгүй мэдээллийг https://ttolimpiad.blogmn.net , http://www.facebook.com/TTOlimpiad хаягаар үзнэ үү. Мөн www.ttolimpiad@yahoo.com хаягаар саналаа ирүүлнэ үү.
Улсын олимпиадыг 2013 оны 5 дугаар сарын 10-12 нд Улаанбаатар хотод зохион байгуулна.
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО Утас: 98003808, 91918488
2012 он
Дууриамал загвар
Mercedes Benz-G-Class Масштаб М1:14
Та бүхэн доорх холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
http://www.planetbenz.com/2012/05/page/2/
F2A радио удирдлагат, уран хөвөлтийн загвар
“РТ-593” L 750-900 мм
Та бүхэн доорх холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.